Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖЭЭ

Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Онон, Туул болон Хэрлэн голын нийт уртын дагууд мөн түүнчлэн Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурдсан гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, тээвэрчид, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)