Ё.Баатарбилэг: Хариуцлагагүй гүйцэтгэгчдийн жагсаалтыг гаргаж, цаашид тендер шалгаруулалтад оруулахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийн зарим гишүүдийн хамт Хэнтий аймагт ажиллаж байна. 

Жаргалтхаан сумын 40-50 жилийн насжилттай дунд сургууль, Мөрөн сумын соёлын төвийн барилгууд цаашид сургалт, соёл, хүмүүжлийн ажил явуулахад бэрхшээлтэй болжээ. Тиймээс Засгийн газраас Жаргалтхаан суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль, Мөрөн суманд 240 үзэгчийн суудалтай шинэ соёлын төв барихаар шийдвэрлэлээ. 

Жаргалтхаан, Мөрөн сумдын цэцэрлэгийн барилгууд хэдийгээр шинэвтэр боловч дээврээрээ хурын ус алдаж, хана туургад нь мөөгөнцөр үүсэх эрсдэл бий болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзээд барилгын компаниудын хариуцлагагүй гүйцэтгэлээс болж, шинэхэн байшингуудад засвар нэхэж байгаа нь харамсалтай. 

Тиймээс одоо хийгдэж буй ажлуудад орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, норм стандартын дагуу хүлээн авч байхыг анхааруулав. Хариуцлагагүй гүйцэтгэгчдийн жагсаалтыг гаргаж, цаашид тендер шалгаруулалтад оруулахгүй байх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)