Ё.Баатарбилэг: Сурагчдын дүнг II улирлын дундаж дүнгээр тооцож гаргана

Есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээл сургуулийг зогсоох УОК-ын шийдвэр гарч, танхимын сургалт явагдахааргүй боллоо. Харин теле хичээл зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцох шийдвэр гаргасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.

4-р сарын 15-наас цэцэрлэг, сургуулийн халаалт, цахилгааныг хязгаарлаж, хэмнэгдсэн хөрөнгийг шаардлагатай зүйлд зарцуулахаар шийдвэрлэлээ.

Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орон шийдвэрийг өөрөө гаргана гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)