Ё.Баатарбилэг: Макет хийсэн компаниудад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загвартай танилцсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна хэмээн дүгнэсэн. 

Үүнээс гадна мөнгө төлж хийсэн макетууд нь арван жилийн сурагчийнхаас ч дор байна хэмээн цахим орчинд нэлээдгүй шүүмжлүүлээд авсан. 

Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уг асуудалд тайлбар хийхдээ "Үндэсний их урлагийн театрын макет бэлэн болоогүй байгаа. Зураг төслийг нь хийсэн компаниуд шалгараад ч удаагүй байгаа. Тэд өөрсдийнхөө боломж бололцоогоор маш богино хугацаанд иймэрхүү хэлбэр галбиртай байх юм гэдгийг нь урьдчилсан байдлаар үзүүлсэн төдий. Тэрийг төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр жоохон буруу ойлголт яваад байх шиг байна лээ. Тэд нарт мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Зургийн компаниуд өөрсдөө л макет хийж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)