Ёс суртахуун, мөн чанарын “шалгалт” авав

Зураач С.Заяасайханы уран бүтээлийн үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна. Түүний уран бүтээлд давуу байр суурь эзэлдэг бодлогошронгуй, шанаа өндөр, нүд онигор, үзэсгэлэнт монгол бүсгүйчүүд энэ удаа буу шийдэм барьжээ. Охид, бүсгүйчүүд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийх болсныг шүүмжилсэн юм болов уу. Аргамаг хурдан хүлгүүдийн магнайд төрийн одон, медалиудыг ирийтэл эгнүүлж. Энэ нийгэмд хүнийг малаас доор үзэх болсныг егөөдөв бололтой. Товчхондоо, уран бүтээлч Уран зургийн галерейд гаргасан “Нуугдмал төрх” үзэсгэлэнгээрээ монголчууддаа хандан “Хүн хүнээрээ байх сан даа” гэж хэлэх шиг. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр түүний тухай “С.Заяасайхан зураач ээлжит үзэсгэлэнгээрээ таны оюунд “иллэг хийх” болно. Зүгээр ч нэг бэлэн агуулгаар илэхгүй, тархины дасгал хийлгэж, элдвийг бодуулж, сэтгүүлнэ. Энэ цагийн та биднээс ёс суртахуун, мөн чанарын “шалгалт” авч, “шахаа” доогуур мөлхүүлнэ” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)