Я.Содбаатар: ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж Засгийн газрыг унагаах гэсэн юм биш

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "ЗТХ-ийн сайдын хувьд ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсонтой холбогдуулж ёс зүйн хариуцлага хүлээж, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮ-гийн сангаас зээлд хамрагдсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зээлийг ч мөн эргүүлж төлсөн. Өөрөөр хэлбэл, Монголын төртэй тооцоо нийлсэн гэж хэлж болно. Монгол Улсын хуулийг зөрчөөгүй ч улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хийж буй шударга ёсны тэмцэлд дэмжлэг болох үүднээс ийм алхам хийж байгаагаа хэлье. Цаашдаа УИХ-ын гишүүний хувьд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, Монгол Улсад шударга, зөв нийгэм байгуулахын төлөө сонгогч, иргэдтэйгээ хамт тэмцэнэ гэж бодож байна.

Банк санхүүгийн байгууллагаас манай гэр бүлийн хүн 25 хувийг эзэмшдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж, Засгийн газрыг унагаах гэсэн юм биш. Харин шалтаг нь байсан" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)