Я.Буянжаргал: Одоогийн байдлаар 2083 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3413 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2083 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна.

"Жаргалант" сувилал болон "Асралт мед" эмнэлгээс 13 иргэн ажиглалтаас гарсан. Тусгаарлагдсан ажиллаж байгаа 300 эмч, эмнэлгийн ажилчид байна" гэв.