Я.Амаржаргал: БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үйл явцад оролцсон бүх хүнд шинжилгээ хийнэ

Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 14-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна.

Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд 24-78 цагийн өмнө айлчлалд оролцох бүх хүнд шинжилгээ хийх бол БНХАУ-ын талын хүмүүсээс ч мөн түргэвчилсэн шинжилгээг авна. Мөн айлчлалын үеэр ашиглах байруудыг халдваргүйтэл хийх бөгөөд айлчлалд оролцсон хүмүүсийг бүгдийг нь 14 хоног тусгаарлана гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэлэв. 

Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах эсэх нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)