Япон 12 орны иргэдэд хилээ нээхээр болжээ


Японы засгийн газар COVID-19-ийн улмаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн дэглэмээ сулруулан 12 орны бизнес эрхлэгчдэд хилээ нээхээр болсон тухай NHK суваг мэдээлэв. Эдгээр улс орон, нутаг дэвсгэрийн тоонд БНХАУ, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Вьетнам, Малайз, Хятадын арал Тайвань зэрэг багтжээ. Yomiuri” сонинд мэдээлснээр Лхагва гарагт болсон халдварын эсрэг Засгийн газрын штабын хуралдаанаар дээрх орнуудтай харилцан солилцооны үндсэн дээр хилээр нэвтрэх хязгаарлалтыг хөнгөвчлөх талаар ярилцахаар шийдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)