Япон эр гэрлэх санал тавьсныхаа дараа гүүрэн дээрээс үсэрч, амиа алджээ

Японд нэгэн золгүй явдал болжээ. Нэр нь нууцлагдсан 32 настай япон эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, зөвшөөрсөн хариу авсныхаа дараа баяраа тэмдэглэж байгаад тэнцвэрээ алдаж, гүүрэн дээрээс далай руу унасан гэнэ. 

Энэ үйл явдал Окинава мужийн Мияко, Ирабү арлыг холбосон гүүрэн дээр болсон аж.

Ирабү гүүр хэмээх нэртэй уг гүүр 2.1 миль буюу ойролцоогоор 3.5 км үргэлжилдэг. Япон улсад төлбөргүй явдаг хамгийн урт гүүр юм. "Japan Today" сонины мэдээлснээр хосууд уг гүүрийг давж байх үеэр найз залуу нь зогсож, гаднах орчинг харахыг санал болгосон гэнэ. Ингээд найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан бөгөөд зөвшөөрсөн хариу авсан даруйдаа баяраа тэмдэглэж байгаад хашлага давж унасан аж. 

Найз бүсгүй нь тусламж дуудсан бөгөөд аврах ажиллагаа явуулсан ч хэтэрхий оройтсон байв. Золгүй явдлын хохирогч, азгүй залуугийн цогцсыг долоон цагийн дараа далайгаас олжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)