Япон улс 2030 онд саран дээр хүн илгээнэ

Япончууд 2030 он гэхэд сар луу төлөөлөгчөө илгээхээр төлөвлөж байна. Энэ талаар тус улсын сансар судлалын төв буюу "Japan Aerospace Exploration Agancy" (JAXA) -аас мэдээллээ. Ингэснээр япончууд анх удаа бие дааж, Олон улсын сансрын станцаас гадна нисгэгчдээ сансарт хүргэхээр боллоо. НАСА-гийн зүгээс сарны тойрог замд 2025 он гэхэд шинэ сансрын станц барихаар төлөвлөж байгаа юм. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ болон Энэтхэгийн сансар судлалын төвөөс ойрын хугацаанд буюу 2020 он гэхэд Ангараг гариг руу сансарын нисгэгчдээ илгээхээр төлөвлөж байгаагаа зарласан. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын хоёр сансрын нисгэгч Шензоу 11 хөлгөөр тойрог замд аялаад буцсан билээ. 

Үүний дараагаар хятадууд Ангараг гариг руу нисгэгчдээ илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Харин НАСА болон бусад сансрын төвүүд 2030 он гэхэд Ангараг гаригт нисгэгчдээ илгээхээр төлөвлөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)