Япон Улс гадаадад цэргийн баазтай болно


Японы Засгийн газар хилийн чанадад цэргийн байнгын анхны баазаа байгуулахаар төлөвлөжээ. Африкийн зүүн эрэгт Улаан тэнгист гарцтай Жибути улсад баазтай болох гэж буй тухай БХЯ дахь эх сурвалжаасаа эш татан “Sankei shimbun” сонин мэдээлсэн байна.

Өдгөө Жибутид Японы Өөрийгөө хамгаалах хүчний түшиц цэг бий бөгөөд түүнийг Тэнгисийн цэргийн хүчнийх нь мина тээгч хөлөг онгоцууд, эргүүлийн хоёр онгоц ашиглаж буй. Тэдгээр нь Сомалийн далайн дээрэмчдийн халдлагыг таслан зогсоох ажиллагаанд оролцдог аж. Халдлагын тоо эрс багассан ч Токио Жибутигийн эрх баригчдаас 12 га газар түрээслэн цэргийн хуаран, командын байр, агуулах барих гэнэ.

Үүний сацуу Зүүн Азиас Европыг зорьсон тэнгисийн стратегийн чухал зам бүхий тус бүс нутагт оролцоогоо тэлэхийг оролдож буй Хятадын үйлдлийн хариуд Японы Засгийн газар Жибутид байнгын баазтай болохоор төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)