Япон улс Буд гаригийн тойрог зам руу төхөөрөмж илгээнэ

Нарны аймгийн хамгийн жижиг гариг Будын тойрог зам руу япончууд өөрийн төхөөрөмжийг илгээхээр төлөвлөжээ.  Нарны хамгийн ойрын “хөрш” энэ гаригийн нэг хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг. Нарыг 88 хоногийн дотор бүтэн тойрдог. Нягтын хувьд дэлхийн дараа ордог ч соронзон орон султай. Энэ мэт сонирхолтой эл гаригийг илүү ойроос судлах зорилгоор 2016 онд хөөргөх  төхөөрөмжийг өнгөрсөн бүтэн сайн өдөр Сагамихара хотод болсон хурлын үеэр танилцуулсан байна. 2.4 м урт, 280 кг жинтэй төхөөрөмжийг бүтээхэд орос мэргэжилтнүүдтэй хамтарсан бөгөөд Францын Гвианагийн сансрын буудлаас хөөргөхөөр тохиролцсон аж. Сонирхуулахад, нарны аймагтаа халуунаараа Сугарын дараа ордог Буд гариг дээр Америк 1974 онд автомат удирдлагатай, гариг хоорондын “Маринер 10”  станц, 2008 онд “Мессенжер”сансрын хөлгөө буулгаж, гадаргын бүтцийг нь судалж байжээ. Ер нь энэ гариг наранд ойр байдгаас муу харагддаг учраас нар мандаж, жаргаснаас хойших богинохон  хугацаанд л ажиглах боломжтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)