Япон улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн (АУНХИС)  хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлалаа.

Сонгон шалгаруулалт хоёр шаттай зохион байгуулах бөгөөд тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИС-ынхан гаргах аж. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй гэдгийг уг онцлон сануулжээ.

Тэтгэлгийн материалыг 2019 оны долдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 13 өдөр хүртэл авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулжээ.  Мөн 09.00-11.30 цагт БСШУСЯ-ны 51-267131 утсаар холбогдож болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)