Японы сангийн яам яаралтай хуралдав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж буй. Тэр дундаа шинэ ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдож, нэгэн шинэ хуудас нээгдсэн энэ үед цагаачид болон шар тивийнхэнд аюулын дохио болж байна гэж шинжээчид үзэж эхэллээ. Үүнийг батлах мэт Японы Сангийн яам болон төв банк хамтарсан яаралтай хурал зарлаж, нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Одоогийн байдлаар тус улсын мөнгөн тэмдэгт иений ам.доллартай харьцах ханш тогтвортой байгаа. Сүүлийн үед бүр хоёр хувиар өсөөд байгаа ч Д.Трамп ерөнхийлөгч болсноор энэ байдал өөрчлөгдөнө гэж таамаглаж байгаа. Японы олон компанийн хувь заяа бүрхэг боллоо гэж орон нутгийн хэвлэлийнхэн бичих болжээ. 

Зөвхөн Японд гэлтгүй АНУ-тай харьцдаг Азийн бусад орны хувьд ч Д.Трампын ялалт гашуудал зарлах шалтгаан болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)