Японы НҮЦГЭН ресторанд ХЭТ ТАРГАН болон ШИВЭЭСТЭЙ хүнд үйлчилдэггүй

Дэлхий дээр хачирхалтай зүйлс сонирхдог хүмүүс олон бий. Саяхан Лондонд нүцгэн хүмүүст зориулсан ресторан нээгдэж, нэг хэсэгтээ л олны сонирхох газар болсон. Тэгвэл Японы Токио хотод ч иймэрхүү "нүцгэлэх" дуртай хүмүүст зориулагдсан оройн хоолны ресторан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Гэхдээ энэ хоолны газарт 60-аас дээш болон хэт илүүдэл жинтэй, мөн шивээстэй хүмүүс орохыг хориглодог. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд Токиод нээгдсэн Амрита ресторанд биеийн дундаж хэмжээнээсээ 15 кг-аар илүүдэл жинтэй хүмүүст үйлчлэхээс татгалздаг.

Та уг рестораны албан ёсны цахим хуудсанд ороод өөрийн жин энэ түвшинг хангаж байгаа эсэхийг харах боломжтой юм байна.

Түүнчлэн зөвхөн 18-60 насны хүмүүст үйлчилдэг төдийгүй биенийхээ аль ч хэсэгт шивээстэй бол орохыг хориглодог гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)