Японы Мизухо банк Монголын төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллана

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон Улсын Мизухо Банкны Ази дахь Олон улсын төслийн санхүүгийн хэлтсийн Ерөнхий менежер Казухиро Тоёода нар энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр "Хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Монгол Улсад дэд бүтцийн хөгжил болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд стратегийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллага Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих талаар харилцан мэдээлэл, санал солилцох, төслийн санхүүжилтийн талаар туршлага хуваалцах зорилго бүхий семинар, сургалтыг хамтран зохион байгуулах, мөн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй холбох зэрэг ажлууд хийгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)