Японы засгийн газрын тэтгэлэгт бэлтгэх сургалт болно

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон дотоодын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад зориулсан сургалт ирэх сарын 11-нд эхлэх гэж байна. Сургалтыг Шинэ Монгол сургууль болон "Yu language Улаанбаатар" япон хэлний сургалтын төв хамтран зохион байгуулж буй. Японы засгийн газрын тэтгэлэг болон Японы их, дээд сургуульд элсэн орох шалтгалтад бэлдэх уг эрчимжүүлсэн сургалт нь долоо хоног үргэлжлэх юм. 

Дашрамд дурдахад, өнгөрөгч онд Японы засгийн газрын тэтгэлэгт 16 сурагч тэнцсэн нь бүгд Шинэ Монгол сургуулийн сурагчид байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)