Японы жүдоч Нагасе Таканори хүрэл медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жингийн аваргын төлөө АНУ-ын бөх Травис Стивен, ОХУ-ын бөх Хасаан Халмурзаев нар барилдлаа. Манай хойд хөршийн бөх Хасаан илүү гэдгээ харуулж, ард түмнийхээ итгэлийг алдалгүй дахин нэг алтан медалийг эх орондоо авчирлаа. АНУ-ын тамирчин Травис Стивенсийн хувьд 30 насандаа олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртлээ. 

Хүрэл медалийг Арабын нэгдсэн Эмират улсын бөх Сержи Тома, Италийн тамирчин Матео Маркончинийг ялснаар авч чадлаа. Дараагийн хүрэл медалийн төлөө Японы бөх Нагасе Таканори, Гүржийн бөх Автандил Чрикишвили нар хүч үзсэн. Юүко үнэлгээ авсан Нагасе тэмцээнийг хүрэл медалиар өндөрлүүлж, Чрикишвилийг дөрөв дэх удаагаа яллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)