Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж, Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар хэлэлцэнэ

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу энэ долоо хоногт Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар  “Mainichi” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэрбээр Хойд Солонгосын талд хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар хэлэлцэх гэнэ. 

Тэрбээр "Монгол Улс Хойд Солонгос, Япон улстай хоёулантай нь сайн харилцаатай. Тиймээс хулгайлагдсан  иргэдийн асуудлаар Хойд Солонгостой ярилцахад Монголыг зуучлагч орон болгох талаар яригдаж байна" гэв.

Мөн Монгол, Япон хоорондын аяллын хоригийг хөнгөвчлөх талаар ярилцана хэмээн таамаглаж байна. Мотеги айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах юм байна. Өмнө нь өнгөрсөн жилийн зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад айлчилж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)