Япончууд оффис бус, машин түрээслэх нь нэмэгдэж байна

Каршеринг үйлчилгээ Японд эрэлттэй байгаа гэнэ. Япончууд автомашин түрээслэх нь олширч, ингэхдээ унаагаа зөвхөн тээвэрт хэрэглэхгүй. Түүн дотроо ажлаа хийж, амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, хувийн офисс болгох зорилгоор түрээслэх иргэд нэмэгдсэн аж. Мөн залуучууд машиндаа амьдрах нь элбэг болсон гэнэ. Орчин цагт цахимаар ажлаа амжуулах нь ердийн үзэгдэл. Цаг, мөнгө хэмнэсэн интернэт орчинд ажилладаг хүмүүс автомашин түрээслэх нь эрс нэмэгдсэнийг тус улсын хэвлэлүүд онцолсон байна. 

Ингэснээр интернэт-кафегаас хавьгүй тухтайн дээр, цагийн хязгааргүй ажиллах боломжтой гэдгийг хэрэглэгчид нь онцолжээ. Улс даяар явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, 400 хүн тутмын нэг нь түрээсийн унаагаа амралтын зориулалтаар ашигладаг гэсэн байна. Автомашиныг цаг, өдөр, хоног, сар, жилээр гэхчилэн хүссэн хугацаагаараа түрээслэх боломжтойгоороо энэ үйлчилгээ давуу талтай ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)