Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Японы “Rinnai” корпораци болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хийн халаалтаар сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг шийдвэрлэх асуудлыг ярилцлаа. Rinnai корпорацийн хувьд хийн халаалтын тоног төхөөрөмж угсралтаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ. Тус компанийнхан Газком компанитай хамтран нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн уурын зуухан халаалтыг халж, хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын даргад танилцууллаа. 

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва цаашид Японы хувийн хэвшлийн компаниудтай олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Японы тал нааштайгаар хүлээнм авлаа. Мөн уулзалтын үеэр  Газком компанийн захирал Д.Сэржбүдээ гурван жилийн дотор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Гэхдээ Rinnai корпорацийн хувьд Монголд одоо мөрдөгдөж  байгаа стандартыг давсан стандартын аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг” хэмээн онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)