Японд өндөр халуурсан эмэгтэйг Эбола вирустэй хэмээн сэжиглэжээ


Японы Сайтама хотод нэгэн настай эмэгтэй Эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн эмнэлэгт хүргэгдсэн тухай “Киодо” агентлаг мэдээлжээ. 70 настай эл эмэгтэй хэдэн сарын өмнө  Ардчилсан Конго улсад айлчилж байсныг мэдээ тодруулсан байна. Японы Ерөнхий сайдын дэргэдэх  Хямралын төвд өвчтөний тухай мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх бүлэг байгуулагджээ. Настанг Токиод шилжүүлэн карантины байдалд оруулж, шаардлагатай бүхий л тусламж үзүүлэх үүрэг өгсөн аж.  Токиогийн халдварт өвчин судлалын  үндэсний  хүрээлэнгийн хийсэн шинжилгээний  дүнгээр бол эмэгтэйгээс аюулт Эболагийн нян  илрээгүй байна. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Эбола вирусын дэгдэлтийг олон улсын хэмжээний онц байдал гэж хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг Конго улсын хоёр сая хүн амтай Гома мужид Эбола вирусын өвчин долоо хоногийн дотор тархсаны дараа тогтоосон аж. Эбола вирусын өвчин нь онц аюултай ховор өвчин бөгөөд одоогоор түүний эсрэг эм, эмчилгээ гараагүй аж.   Энэ өвчний томоохон тархалт 2014 онд Баруун Африкт гарсан бөгөөд халдвар авсан тохиолдол  АНУ, Испанид бас бүртгэгджээ. 2015 оны 12-р сарын байдлаар энэ өвчний улмаас дор хаяж 11 мянган хүн нас бараад байгаа юм байна. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)