Японд коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ


Японд Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй COVD-19 коронавирусний халдварын улмаас нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь Японд уг өвчний улмаас нас барсан анхны тохиолдол болжээ. Японы Эрүүл мэндийн сайд Кацүнобү Катогийн мэдээлснээр, уг эмэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос эхэлж шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд энэ сарын 1-нд эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт нас баржээ. Түүнийг нас барсны дараа коронавирусээр халдварласан байсныг тогтоосон байна. Эмэгтэй гадаадын орон руу зорчоогүй байжээ. Үүнээс гадна Вакаяма мужийн эмнэлэгт ажилладаг эмч болон Токио хотын таксины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн байна. Тэд мөн л гадаадад зорчоогүй, жуулчин тээвэрлээгүй, сэжигтэй шинж тэмдэгтэй өвчтөнтэй хавьтаагүй байна. Мэргэжилтнүүд тэднийг уг вирусээр хэрхэн халдварласныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Японд уг вирусээр халдварласан нийт 200 хүн бүртгэгдээд байгаа. Тэдгээрийн ихэнх нь Каганава боомтод хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)