Японд амьдарч байгаа монголчуудын "J" визийн хугацааг 15-30 хоног сунгахаар болжээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд тус улсын Гадаадын иргэн, харъяатын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Япон улсад түр болон урт хугацаагаар оршин суугаа монгол иргэдийн визийг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хүсжээ. Уг хүсэлтийг Японы тал хүлээн авч, төв болон орон нутгийн салбаруудаар виз сунгах үйлчилгээг үзүүлэхээр болов.

Иймд Япон Улсад оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “J” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн хамгийн ойр байрлах Гадаадын иргэн, харъяатын газарт өөрийн биеэр очиж виз сунгалтаа мэдүүлнэ үү.

Бүрдүүлж очих материал:

  • Гадаад паспорт
  • 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/
  • Виз сунгуулахыг хүссэн анкет http://www.moj.go.jp/content/001290197.pdf
  • Виз сунгалтын төлбөр 4,000 иен
  • 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

Дээрх бүрдүүлсэн бичиг баримт, материалыг үндэслэн Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газар визийг 15-30 хоногийн хугацаатай сунгахаар болсноо мэдэгдээд байна.

Та өөрт ойр байрлах Японы Гадаадын иргэн, харъяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Жич: Япон Улсаас бусад улсаар дамжин эх орондоо буцах боломж монгол иргэдэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд хилээр нэвтэрснээс хойш 14 хоног тусгаарлагдаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)