Японд ажиллуулах нэрээр иргэдийг мэхэлсэн байгууллагуудыг хаав

Монгол, Японы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Японы тал манайхаас 30 мянган дадлагажигч авахаар тохиролцоод буй. Эл хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар дамжуулан тус улсад очих ёстой. Гэвч зарим байгууллагаас нэлээд зөрчил илэрсэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.

Тодруулбал, “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа интернэйшнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс очир эрдэнэ” гэсэн 12 компанийн эрхийг хүчингүй болгосон байна. Эдгээр байгууллага нь зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэргүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогоо санхүүгийн тайланд тусгадаггүй зэрэг зөрчилтэй байжээ.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, зөвшөөрөлгүй хэрнээ япон хэлний сургалт явуулсан, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан атлаа нэг ч хүнийг дадлагажигчаар илгээгээгүй нь тогтоогдсон гэнэ. Түүнчлэн Японы талын хариуцах буюу онгоцны тийз, эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)