ЯНУКОВИЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Виктор Яну ковичийн тангараг өргөх ёслол өчигдөр тус улсын Дээд Радад боллоо. Януковичийг тангарагийн үгэнд гарын үсэг зурсны дараа түүнд Украины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснийг илтгэх гэрчилгээ, төрийн тэргүүний эрх мэдлийн бэлгэ тэмдэг болох тамга, бэрээ гардуулжээ.

Украины Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёс лолд дэлхийн 11 орны төрийн тэргүүн, олон улсын байгууллагын дөрвөн удирдагч, парламентын дөрвөн дарга, гадаад хэргийн 15 сайд оролцжээ. Төрийн Думын дарга Борис Грызлов, Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Сергей Нарышкин, Москвагийн болон бүх Оросын тэргүүн хамба Кирилл нар Орос улсыг төлөөлж тангараг өргөх ёслолд оролцсон байна.

Януковичийн тангараг өргөх ёслолд Украины Ерөнхийлөгч асан Леонид Кравчук, Виктор Ющенко нар оролцоогүй ч тангараг өрөх ёслолыг зохион байгуулах тухай зарлигт гарын үсэг зурсан халаагаа өгч буй Ерөнхийлөгч түүнд баяр хүргэж шинэ төрийн тэргүүн Украины эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан тэмцэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Украины шинэ Ерөнхийлөгч анхныхаа гадаад айлчлалаар Брюсселийг зорьж, Европын холбооны удир дагчидтай хэлэлцээ хийж, дараа нь Орост айлчлах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)