Янукович Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг нэрлэлээ

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Виктор Янукович Сергей Тигипко, Арсений Яценко, Николай Азаров гурвын нэрийг засгийн газрын тэргүүнд дэвшүүлэхээр авч үзэж байгаагаа телевизид ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Украины парламент буюу Дээд Радад депутатуудын фракцын бүлэглэл бүрэлдэх явцад энэ гурван хүний нэг нь тодрох юм. Украины ерөнхийлөгчийн сонгуульд авсан саналын тоогоор гуравдугаарт орсон “Хүчтэй Украин” намын тэргүүн Сергей Тигипко хэрэв холбогдох санал тавьбал засгийн газрыг тэргүүлэхэд бэлэн байна хэмээн өмнө нь мэдэгдэж байжээ. Тэгэхдээ тэрбээр өөрчлөлт шинэчлэлт хийх боломжийг олго гэсэн болзол тавьсан байна. Дээд Радагийн дарга, Гадаад хэргийн сайд асан, “Өөрчлөлт шинэчлэлтийн фронт” намын тэргүүн Арсений Яценюк ерөнхийлөгчийн сонгуульд авсан саналын тоогоор дөрөвдүгээрт орсон юм. Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх гурав дахь хүнээр Бүс нутгийн намын дэд дарга Николай Азаровыг нэрлэжээ. Януковичийг 2002-2004 онд Ерөнхий сайд байхад Азаров Сангийн сайдаар ажиллаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)