Ямато Танүка хүү 6 хоногийн дараа амьд олджээ

Өнөөдөр буюу 2016 оны 6-р сарын 3-ны өдөр Ямато Танүка хүүг ӨХХ-ийн ажилтан Камагатаме, Хоккайдо арлын хойд хэсгээс олжээ. “Хүү 6 хоногийн турш хоол, ундгүй байсан ч бэртэл гэмтэлгүй олдсон” хэмээн Хоккайдо арлын цагдаагийн газраас мэдээлж байна.  

2016 оны 5-р сарын 30-ны өдөр Японы Хоккайдо арлын ойд Ямато Танүка гэх 7 настай хүүг эцэг, эх нь зориуд орхиж явсан хэрэг гарсан билээ. Хүүхдээ болихыг сануулсан ч үг сонсохгүй хүний машин руу чулуу шидээд байсан учир ийн шийтгэсэн аж. Цаг тухайд нь хүүгийн эцэг, эх цагдаа нарт үнэн зөв мэдээлэл өгөлгүй “Зэрлэг ногоо түүж байх үед хүү өөрөө тоглож яваад төөрсөн.” гэж мэдээлсэн байна. Харин цагдаа нарт байцаагдаж байх явцад хүүгийн аав үнэнээ хэлжээ. Тэрээр хүүхдээ ингэж хатуу шийтгэсэн харгис үйлдэлдээ маш их харамсаж байгаа гэдгээ Япон улсын үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл “NHK” телевизээр залруулжээ. Эцэст нь хүүгийн эцэг, эхэд дахин хүүхэд асран хамгаалах эрх өгөх эсэхийг Хоккайдо арлын цагдаагийн байгууллага шийдэх гэнэ.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)