ЯМАР Ч ДАЙНЫ ҮЕД ОЛИМПИЙГ ЗОГСООДОГГҮЙ БАЙЖ

Зуны ХХХ олимп Лондон хотноо өндөрлөх дөхөж байна. Эртний Грекээс эхтэй спортын их наадмын түүхийн талаар бид харин багыг мэддэг байж магад. Мэддэг гэх зарим юм маань үнэнээс бас хол байх нь бий. Тухайлбал, тэр үеийн Олимпод сонирхогч тамирчид л оролцож байсан гэцгээнэ. Гол нь ялалт биш оролцох явдал байсан ч гэнэ. Тэмцээний үр дүнд улстөрчид нөлөөлөхийг оролдож байгааг үй гэж бас үзнэ. Орчин цагийн Олимпийн тоглолт авилга, арилжааны үүр уурхай болсон, тэгвэл эртний Грект тамирчид сайн сайхан үйлсийн төлөөх итгэл зүтгэлээрээ тэмцэлддэг байсан гэж бид боддог. Үнэндээ тийм биш байж. Пелопоннесийн хойгийн зүүн хойт талд байх Олимпийн төгөл орчимд олон тооны баримал байдаг. Энэ нь зөвхөн бурхдынх биш, Олимпийн тоглолтод оролцогчдынх бас байдаг юм байна. Учир нь тэмцээнд ялагчид өөрийгөө гантигаар мөнхлөх эрхтэй болдог байжээ. Зарим тамирчны хөшөөний зардлыг төрөлх хот нь даадаг ч байж. Олимпийн тоглолт нь улс төрийн суртал ухуулгын хамгийн таатай талбар болдог байв.

“Олимпийн эвлэрэл” гээч нь үг төдий зүйл байсан аж. Үнэндээ бол тамирчид хийгээд зочид л тоглолтод оролцохоор ирэх замдаа аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болдог байжээ. “Үл довтлох тухай гэрээ” нь манай тооллын өмнөх 884 онд байгуулсан хэлэлцээр дээр үндэслэдэг байв. Харин грекчүүд их, бага ямар ч дайн болж байсан олимпийн тоглолтоо зогсоодоггүй байлаа Дөрвөн жил болоод олимпод Грекийн хамгийн шилдэг эрдэмтэн, уран бүтээлч, улст өрчид цугладаг байв. Тамирчид энд хотоо төлөөлж өр сөлдөнө. Ялсан тохиолдолд хүндлэлийн дээдийг үзүүлнэ. Пиндар болон нэрд гарсан бусад яруу найрагч тэдэнд зориулж шан хөлсөөр магтаал бичнэ. Олимпийн аваргууд улсын найр цэнгээний газ руудад насан туршдаа үнэгүй хооллох эрхээр шагнуулдаг байв. Харин Солон хааны үед 500 хонь өгдөг байжээ. Олимпид түрүүлэгсэдийг төрөлх нутагтаа ирэхэд нь баатрын ёсоор угтана. Тэд үхэн үхтлээ хотынхоо ихэс дээдсийн зиндаанд байна. Театрт хамгийн аятайхан суудалд сууна. Бас улс төрийн шатаар дээш өгсөх хамгийн найдвартай гишгүүр нь ялалт болно. Тэмцээнд ялах нь л хамгийн чухал байлаа. Аман хүзүү- дээд ямар ч хэрэг байхгүй.

Олимпийн тоглолтод зөв хөн грек эрчүүд оролцоно. Тэгэхдээ хүний амь хороосон, сүм хийд дээрэмдсэн хүмүү- сийг тэмцээнд өрсөлдүүлэхгүй. Олим пийн тоглолтыг дор хаяад 50 мян ган хүн үздэг байж. Олимпийн тухай анхны мэ дээ манай тооллын өмнөх 570 оноос эхтэй байдаг. Спортын баяр, тэмцээн Гре кийн амьдралын салшгүй хэсэг байжээ. Түүнийг ша шины, олон нийтийн, найр цэнгээний арга хэмжээ болгон явуулдаг байв. Дельф, Истмий, Немей, Олимп гэсэн дөрвөн газарт явуулдаг спортын баярыг онцгой ач холбогдолтой гэж үздэг. Эдгээр тоглолтод тэр гүүлсэн хү - мүү сийг зөвхөн цэцгийн баг лаагаар шагнана, мөнгө өгөх гүй. Олимп гэдэг газрыг яагаад спортын баяр, тэмцээн зохион байгуулахаар сонгон авсан талаар тодорхой мэдээлэл одоо хэр нь олдоогүй байна. Олим пийн тоглолтод тэрг үүлсэн хүмүүсийн нэрийг манай тооллын өмнөх 776 оноос бичиж ирсэн баримт бий. Гэхдээ үүнийг зохиомол зүйл гэж үздэг. Яагаад гэвэл Олимпийн анхны тоглолт үүнээс нэлээд олон жилийн өмнө болжээ. Грекийн эртний хуанлигаас үзвэл “Олимпиад” гэдэг нь олимпийн тоглолт гэсэн үг биш харин дөрвөн жил болоод эхэлдэг спортын ээлжит баяртай давхацдаг тоолол байжээ.

Олимпийн тоглолтын эх нь бүс нутгийн чанартай гүйлт аж. Уг тэмцээний хөтөлбөрт нэг зайн гүйлтээс өөр төрөл байдаггүй байж. Ийм олимпийн анхны ялагч нь тогооч хүн байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам тоглолтын хө- төлбөр өргөжсөөр, олон түмнийг хамарсаар, Грекийн хилийн чанад дахь эзэмшлийн ор нуудаас ч хүмүүс оролцох болсон байна. Тамирчид тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө ирж, дасгал сургуулилалтаа хийнэ. Үү нийг нь хүмүүс үзэж болно. Шүүг чид олимпод оролцох тамирчдыг чухам энэ бэлтгэл сур гуулилалтаас сонгож авна. Олим под зөвхөн хамгийн шилдэг тамирчид оролцоно. Ийм тамир чид нь эхний үед язгууртнууд байлаа. Учир нь бэлт гэл сур гууль хийх боломж тэ дэнд илүү байжээ. Сүүлдээ доод соос авьяаслаг тамирчид төрүү лэх зорилтыг хотууд тавьж санх үүгээр ч дэмжих болсон аж. Түүхээс үзэхэд нударган зодоонч Феаген гэдэг хүн 22 жилийн дотор 1300 удаа ялалт байгуулж байжээ. Тэрбээр спор тын тэмцээнүүдийг хэ сээд явчихдаг байж. Тэр үед “сонирхогч- тамирчин” гэсэн ойл голт байсангүй. Ийм ойлголт XIX зуунд бий болсон байна. Олимпийн зочид буурчийн газарт байрлана. Гэхдээ ийм газар хүрэлцэхгүй байх нь олонтаа.

Энэ тохиолдолд асар, майхан ашиглана. Хөрөнгө чинээтэй хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар бүхий дэн буудалд тухална. Тоглолтын үед товлосон нэг өдөр Зевс бурханд 100 бухаар өргөл барина. Тэгэхдээ Зевсдээ зөвхөн шийрийг нь өгч бусдыг нь шарж, зочдод зооглуулна. Олимпийн ор чим малталт хийхэд бие за сах газраа ердөө 60 хүнд зориулж бэлтгэдэг байсан нь тодорхой болжээ. Булаг шанд болон худаг, голоос ус авч ундандаа хэрэглэдэг байв. Хоолноос хордох нь цөөнгүй байжээ. Ус дамжуулах хоолойг манай тооллын өмнөх 153 онд Олимпод тавьсан аж. Нөхөрт гараагүй эмэгтэйч үүд л олимпийн тоглолт үзэхээр ирж болно. Нөхөртэй хүүхнүүдийг цэнгэлдэх хүрээлэн рүү оруулдаггүй байсан нь эртний олимпийн тоглолтын тайлагдаагүй нууцын нэг нь. Энэ хориог зөрчсөн эмэгтэйг хавцлын ангал руу унаган, цаазална. Морин уралдаанаас бусад тэмцээнд тамирчид нүцгэн оролцоно. Үүний учрыг Аристотелийн тайлбарласнаар бол нүцгэн хүмүүс хөлрөх нь бага, бас наранд борлосон арьс гоё харагддаг аж. Ийм арьс грекчүүдэд их сайхан санагддаг, тиймээс ч олимпийн тоглолтыг наймдугаар сард зохион байгуулдаг байв. Спортын энэ баяр зургаан өдөр үргэлжилнэ. Тамирчид шудрагаар өрсөлдөхөө эхний өдөр тангараглана. Хоёр дахь өдөр залуучуудын уралдаан, тэмцээн болно.

Дараачийн өдөр нь морь уралдуулж, таван төрөлтийн тэмцээн явуулна. Дөрөв дэх өдөр бух төхөөрнө. Тав дахь өдөр нь багийн бус тоглолт, гүйлтийн тэмцээн болох бөгөөд төгсгөлд нь багаж зэвсэг барьж гүйнэ. Энэ нь эв найрамдал дууссаныг илтгэнэ. Сүүлчийн өдөр шагнал урамшууллаа гардуулж, ёслолын ажиллагааны дараа найр цэнгэл үүсгэнэ. Гурван зайд гүйдэг байсан нь өнөөгийн 200, 400, 3800 метрийн зайтай дүйнэ. Тойргоор биш, шулуун зайд гүйж уралдана. Тэр цагт бээлий хийлгүй зодолддог байв. Тэд гараа суран бүс шиг юмаар ороож, түүний нь хурц ир мэг өрсөлдөгчдөд шарх үүс гэдэг байжээ. Ихэвчлэн өрсөлд өгчийнхөө толгой руу цохихыг эрмэлзэнэ. Шүд нь бул га цохигдсон тохиолдолд өрсөлд өгчдөө мэдэгдвэл түүнд давуу байдал бий болох тул сэм залгиж орхино. Тулаанчдын биед элдэв шарх үүссэн байх нь тэр үеийн хошин шогчдын сонгох дуртай сэдэв байв. Тэгэхдээ нүд орчимд урж шалбалахыг хориглодог байж.

Тулаан хэн нэгнээ босож ирэхгүй болтол нь цохис ноор юм уу, бууж өгснөөр дуусна. Шударга тулаанд өрсөл - дөгчөө хөнөөчихсөн ч шийт гэл үл хүлээнэ. Хазахыг хориг лодог хэрнээ гар, хурууг нь мушги хыг зөвшөөрнө. Тулаан босоо байдалд болох бөгөөд өрсөлд өгчөө гурван удаа цохиж унагах хүртэл үргэлжилнэ. Жингийн ялгаа байсангүй. Тийм болохоор хүнд жинтэй нь ялах магадлал их. Эрт цагт Милон гэж тулааны их аварга байж. Өдөрт найман кг мах идчихдэг байсан тэр хүн 32 удаагийн тоглолт тэр дундаа олимпийн зургаан удаагийн аварга болж байжээ. Бөхийн барилдаан, нударган зодоон аль алины нь арга мэхийг хэрэглэдэг панкратион гэж тулааны бас нэг төрөл байсан аж. Одоогийн дүрэмгүй зодоонтой төстэй. Энэ тулааныханд эрүүнд нь цохих, амьсгалыг нь боох, ясыг нь хугалах, нүдийг нь бүлтлэхийг зөвшөөрнө. Спортын энэ төрл өөр Аррахион гэж алдартай хүн байжээ. Сүүлчийн тулаанаа хийж байгаад амиа алдсан тэрбээр өрсөлдөгчийнхөө хумсыг хуулаад хаячихдаг байсан гэдэг. Таван төрөлд бөх, бөө рөнц өг түлхэх, зээрэнцэг шидэх, уртад харайх, гүйх тэмцээнд ордог байв. Тэгэхдээ зөвхөн ялах нь л чухал байснаас чухам хэдэн метр гүйж, харайж, бөөрөнцөг, зээрэнцгийг хэр хол шидэж, түлхэж байгааг нь хэмждэггүй байж. Тамирчдаа бас солилцдог, наймаалцдаг байв. Олимпийн тоглолтыг 393 онд Ромын хаан Феодосын шийд вэрээр хориглосноос хойш түүнийг сэргээх анхны оролд логыг 1612 онд хийсэн бай на. Орчин цагийн олимпийн анх ны тоглолт 1869 онд Афинд болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)