Ялтан амь насаа алдсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гангар инвест” ХХК-ийн барилга дээрээс хүн унаж нас барсан хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарлаа. Талийгаач ШШГЕГ-ын 421 дүгээр ангид ял эдэлж байсан аж.

Ялтнуудыг хатуу хяналтын дор мэргэжлээрээ ажиллахыг хуульчилсны дагуу Өмнөговь аймгийн харьяат, 42 настай Э барилга дээр ажиллаж байсан юм. Энэ талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Даваа-Очироос тодруулахад “Бид ийм хэрэг гар сан талаар мэдсэн.

Манай газ рын харьяа 421 дү гээр ангид ял эдэлж байсан Э нь Эрүүгийн хуу лийн тусгай ан гийн 96 дугаар зүй лийн 96.2- оор буюу хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар ял эдэлж бай сан юм.

Хөдөлмөр хамгаалал, аюулг үй ажиллагаа алдагдсанаас ийм хэрэг гарсан бололтой. Цаг даагийн байгууллага шалгаж, асуудлыг шийдэх байх” гэв. Хэргийг нийслэлийн Баянз үрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.

Х.Оюун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)