"Ядуу буурай орнуудад халдвар тархвал сая сая хүн амиа алдаж болохоор байна"

ЭМЯ-ны байранд албаныхан коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 201 оронд халдвар бүртгэгдлээ. COVID-19 халдварын 2 дахь давлагаанд 10-45 насныхан өвчилж, хүндэрч байгааг дэлхийн эрдэмтэд онцлон анхаарууллаа.

Нидерландад цэвэрлэх байгууламжийн хоолойноос коронавирус илрүүлсэн байна. 465.9 мянган хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн амиа алдлаа. Сүүлийн хоёр хоногт халдвар 100 мянга орчмоор нэмэгдлээ. Ядуу буурай орнуудад халдвар тархвал сая сая хүн амиа алдаж болохоор байна. Одоо л тогтоон барихгүй бол хүн төрөлхтөн аюул нүүрлэнэ. Иймд НҮБ-аас 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийг ядуу буурай орнуудад үзүүлэх  хөдөлгөөнийг эхлүүллээ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)