“Яг түүн шиг” шоуны шилдгүүд өрсөлдөх нь

“Эндемол шайн” группийн “Яг түүн шиг” шоуг “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргээд гурван жил болжээ. Тус шоу нэвтрүүлгийн дөрөв дэх цувралыг ирэх тавдугаар сараас үзэгчдэд хүргэх гэнэ. Энэ удаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн өмнөх цувралуудын ялагчид хоорондоо өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулах юм байна.

Эхний цувралын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч, дараагийнхад жүжигчин Г.Бархүү, сүүлийнхэд нь дуучин Б.Нацагдорж шилдгээр тодорсноор дөрөвдүгээр цувралд оролцох нь тодорхой болж буй. Харин шоу нэвтрүүлгийг зохион байгуулагчид үлдсэн таван оролцогчийн нэрийг одоохондоо нууцалж байгаа юм. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг ч өөрчилсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)