"Яармагийн зам"-д учруулсан хохирлоо “Талст Ширээт” компанийнхан бүрэн барагдуулжээ

Яармаг чиглэлийн зам усанд автаж, Нийслэлийн Захирагч газар дээр нь ажилласан тухай бид өмнө мэдээлсэн. Тэрбээр ажиллах хугацаандаа замын даланг хааж барилга барьсан компанийнхныг үерээс үүдэлтэй хохирлыг барагдуулахыг шаардан, даалгавар өгсөн юм.

Харин энэхүү Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан “Талст Ширээт” компанийнхан хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрсдийн хөрөнгөөр төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг бүрэн төлж барагдууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч авчээ.

Тус байршилд барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй “Талст Ширээт” ХХК, “Амундра” ХХК, “Трай колорс” ХХК –ны үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгч барилгуудыг бүрэн лацаджээ. Мөн барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр “Инкоммаш” ХХК болон “Бөхбат” ХХК-д эрчим хүчний хязгаарлалт хийж барилгыг зогсоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)