Яармагийн гүүрийг маргааш нээхээр ажиллаж байна

Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байна.

ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж буй аж. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас "Өнгө хучилтын ажил хэвийн явагдаж байгаа. Хуваарь ёсоор өнөө шөнө замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байгаа. Маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна" гэлээ.

Харин Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хотын төвөөс ''Чингис хаан'' олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг МИАТ компаниас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)