“Яараад яах вэ”

яараад яах вэ замын осол

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхний санаачилгаар Тээврийн цагдаагийн албаныхан “Яараад яах вэ дээ” аяныг орон даяар өрнүүлж байна. Хурд хэтрүүлэх нь ямар уршигтайг сануулахуйц самбаруудыг (132 сая төгрөгийн үнэ бүхий) Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн цэг буюу Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баянцогт сумын ну тагт аяны хүрээнд байршуулжээ. Мөн тодорхой цэгүүдэд хурд хэмжигч суурилуулсан гэнэ. Дээрх аяны явцыг сурвалжиллаа. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнгөрсөн баасан гарагт очиход цагдаа нар орон нутгийг зорьж буй иргэдэд хурдаа сааруулахыг сануулж, “Яараад яах вэ” зурагт хуудсыг тээврийн хэрэгслийнх нь ард нааж байлаа.

Жолооч нар бага насны хүүхдийг бу руу тээвэрлэсэн, хамгаалах бүсээ зүүгээгүй зэрэг олон зөрчил гаргасан ч цагдаа нар тэднийг энэ удаа торгосонгүй. Харин самбарт байршуулсан тэмдэглэгээг анхаарч, цаашид цагт 80 км-ээс илүү хурдлахгүй байхыг сануулав. Орон нутаг явж байсан хүмүүсийн олонх нь уг аяныг зөв зүйтэй гэж сайшаасан. Гэсэн ч ийм дэмий зүйл хийхийн оронд замаа засахыг сануулсан жолооч нар ч байв. Уг нь хурдаа тааруулж, дүрмээ чанд сахивал зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж холбогдох албаныхан хэлсэн юм.

Он гарснаас хойш 452 хүн зам, тээврийн ослоор гэмтэж, 174 хүн амиа алджээ. Нас барсан хүмүүсийн 43 нь Улаанбаатар, 131 нь орон нутгийн замд осолдсон байна. Орон нутгийн замд осолдсон хүмүүсийн тоо бараг гурав дахин их байгааг уншигч та анзаарсан биз. Ослын шалтгааны 97.7 хувь нь жолоо чийн буруутай үйлдлээс болсон гэнэ. Түүнчлэн эдгээр ослын 70 хувь нь зуны улиралд гарсан байна. Монголчууд урин дулаан цагт амралт, зугаалгаар явах нь ихэсдэг. Тэгэхдээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихээд жолоо барих, хурд хэтрүүлэн давхих нь өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулдгийг цагдаагийн байгууллагаас байнга сануулдаг ч манайхан хайхардаггүйг дээрх тооноос харж болно. Тиймээс уг аянд олны танил хүмүүсийг оролцуулах болжээ. “Total motors”, АПУ, “Петровис” зэрэг компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүнд нэгдсэн байна. Бидний сайн мэдэх “рок мангас” Р.Мөнхсайхан, “One life” клубийн залуус замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг жолооч нарт уриаллаа. Р.Мөнхсайхан “Би хурдлах дуртай. Гэхдээ гэр бүлийнхэн, найз нөхдөө тээвэрлэж явахдаа хурдаа тохируулах ёстойг ухамсарласан. Мөн жолооч, ялангуяа мотоциклтой залуус хамгаалалтын хувцас хэрэгсэл, малгай өмсөж, хэвших нь зүйтэй” гэлээ.

Тус аян ирэх аравдугаар сар хүртэл үргэлж лэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)