"Яараад яахав дээ" аяны хүрээнд ослоор гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурчээ

2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтжээ. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн эдгээр цагт үйлдэгддэг аж. 

Тэгвэл “Яараад яахав дээ” аян эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-наас 28-ны өдрийн байдлаар өмнөх саруудаас дуудлага, мэдээлэл 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурчээ. Зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учир замын хөдөлгөөнд оролцохдоо "Яараад яахав дээ" хэмээн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)