Ю.Цэдэнбал агсан, түүний гэргийг цагаатгуулахаар шүүхэд хандана гэв

УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа Цагаатгалын комиссын ажилтнуудын хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын дэд даргын хувьд Цагаатгалын комиссыг ахалж буй бөгөөд Монголын Төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргахаа мэдэгдэв. Мөн олон жилийн турш сунжирсан цагаатгуулах ажлыг шуурхайлахаар ажиллаж буй гэнэ. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6.3-т “Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор гаргах бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэж тусгажээ. УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг түүхийн эх сурвалжуудад үндэслэн, Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдүүлсэн хэмээх дүгнэлт 2014 онд гаргажээ. Тодруулбал, түүнийг гадаадад цөлсөн, гэрийн хорионд олон жилийн турш байлгасан, эд хөрөнгө, паспортыг нь хураасан зэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын олон зүйл заалтыг зөрчс өн аж. Манай улсад ямар ч нам засгийн эрхийг барьж байгаагаас үл хамааран хүний эрхийг дээдэлдэг нийгэм бий болгохын төлөө ажиллах ёстойг дэд дарга С.Одонтуяа хэллээ.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)