Ю.Цэдэнбалын тухай түүхэн киноны ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байна

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киноны бүтээж байгааг бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл “Түүх мартахгүй” нэртэй дээрх түүхэн, баримтат уран сайхны кинонд Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээх болсон байна. 

Дээрх кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард Москва хотноо болж, Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор болжээ. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээх болов.  ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээх болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)