Юанийн ханш хагас жилд долоон хувиар чангарчээ

Манай улсын гадаад худалдааны голлох валют юанийн ханш сүүлийн хагас жилд чангарсаар байна. Төвбанкнаас өчигдөр зарласан дундаж ханшаар юань 393.17 төгрөгтэй тэнцжээ. Үүнийг хагас жилийн өмнөхтэй харьцуулбал 25 төгрөг буюу ойролцоогоор долоо хувиар өссөн үзүүлэлт юм. Ам.долларын ханш сүүлийн хагас жилд 100 орчим төгрөгөөр өссөн. 

“Ногоон”-ы ханш өсвөл юанийнх мөн өсдөг, урд хөршийн мөнгөн тэмдэгтийн үнэ нэмэгдвэл ам.долларынх дээшилдэг зүй тогтолтой. Монгол Улс гадаад худалдааныхаа 60 гаруй хувийг БНХАУ-тай хийдэг. Иймээс гадаад худалдааны голлох хоёр валютын ханш харилцан уялдаатай өсөж, буурдаг билээ. Ташрамд дурдахад, “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр юанийг 393-аар авч, 393.8 төгрөгөөр борлуулж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)