Э.Эрдэнэсувд: “MNB wоrld” сувгийг Азид цацахаар төлөвлөсөн

МҮОНРТ нөгөөдөр “MNB wоrld” шинэ сувгаа нээнэ. Тус сувгийн ерөнхий редактор Э.Эрдэнэсувдаас энэ талаар тодрууллаа.

-Англи хэлээр үзэгчдэд хүрэх шинэ сувгийнхаа талаар мэдээлэл өгнө үү?

-МҮОНРТ-ийн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг “MNB wоrld” суваг нээх төслийг 2017 оны есдүгээр сараас хэрэгжүүлсэн. Монгол Улсын түүх соёл, зан заншил, урлаг, спорт, нийгэм, эдийн засгийн ололт амжилт, өнөөгийн хөгжлийн тухай мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр бэлтгэн эл сувгаар түгээх юм.

Төслийн багийнхан мэргэжилтнүүдээ чадавхжуулах, студийн байрыг засварлах, эфирийн техник тоног төхөөрөмж худалдан авч угсрах, нэвтрүүлгийн тайзуудыг шинэчлэх зэрэг томоохон ажлын ард гарч чадлаа.

-“MNB wоrld” сувгийг гадаадад цацах уу?

-“MNB wоrld” сувгийг 2020 оноос Азид цацахаар судалж байна. Үүний дагуу Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзаж ярилцсан. 

Үндэснийхээ нэгдмэл эрх ашиг, хүсэл зорилго, үнэт зүйл, өв уламжлалыг дээдэлж, улсынхаа хөгжил дэвшил, үндэсний бахархлыг дэлхий дахинд таниулах мэдээллийн цонх болгох алсын зорилттой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)