Э.Энх-Эрдэнэ, Димаш нар хоёрдугаар шатанд өрсөлдөнө

Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоуны хоёрдугаар шатанд шилдэг 13 оролцогч үлдээд байна. Тэдний дунд "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ багтаад буй юм. Манай О.Энх-Эрдэнийн хүчтэй өрсөлдөгчөөр Казахстаны Димаш Кудайбергенов нэрлэгдэж байгаа. Тэрбээр мөн дараагийн шатанд шалгарсан. 

Казахстаны хамгийн хүчирхэг хоолойт дуучнаар нэрлэгдсэн Димаш Кудайбергенов 23 настай. Тэрбээр урлагийн гэр бүлд төрж, өсчээ. Димаш Кудайбергенов 2017 онд Хятадын ”Singer” шоунд оролцсоноор хүчирхэг хоолойгоороо дэлхий дахинд танигдсан.

“The world’s best” шоунд оролцогчдын үзүүлбэрийг үндсэн гурван шүүгчээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн шүүх журамтай.

“The world’s best” шоуны дараагийн шатны шалгаруулалт гуравдугаар сарын 3-нд цацагдах ба нийт 10 дугаар үзэгчдэд хүрэх аж. Шоуны цорын ганц ялагч нэг сая ам.долларын эзэн болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)