Э.Энгүүнбат хүү ОХУ-ын "од" боллоо

Гавьяат жүжигчин С.Батсүхийн авъяаслаг бяцхан шавь Э.Энгүүнбат хүү өчигдөр буюу тавдугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их ялалтын баярын тоглолтод оролцож, "Смуглянка" дууг гоцлон дууллаа. Э.Энгүүнбат нь "Болор од" хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч болох "Бадмаараг" хамтлагийн найрал дуучидтай хамт Христийн сүмийн өмнөх талбайд ая дуугаа цуйрайтуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг ОХУ-аас хүлээн авсан байна.

Ташрамд сануулахад, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилж, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд СУИС-ийн сургуулийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийнхан түрүүлж, Байгаль далайн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (58)