Э.Содномпилжээ дэлхийн аваргын дээд амжилтаа шинэчлэв

Э.Содномпилжээ

Казахстан улсын Нур-Султан хотод энэ сарын 11-21-нд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-нд манай Э.Содномпилжээ хэвтээ байрлалаар 247 кг шахсанаар жиндээ алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Ингэснээр өмнө нь өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилжээ. Тэрбээр өмнө нь 244 кг өргөж байсан аж. “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, Гавьяат тамирчин түүнийг Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулжээ. Тус тэмцээнд 77 орны 2700 тамирчин оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)