Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын гомдлоор Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар 4 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ нь үндэслэлтэй эсэх асуудлаарх шүүх хурал өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 27-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд болох юм байна.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн зургадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтэд тараасан. Үүнийг нь гүтгэлэг хэмээн үзэж, шүүхэд хандсан бөгөөд Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа  2 сая төгрөгөөр торгосон. Тэгвэл иргэн Э.Бат-Үүл энэхүү торгуулийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд ханджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)