Э.Бат-Үүлд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хүү Б.Чулуудайн компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэн шалгах болсон билээ. Тэгвэл түүнд болон түүнтэй хамт шалгагдаж буй нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч энэ сарын 11-ны өдөр хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргажээ.

Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)