Э.ЭНХЗАЯА: Ирэх сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ирэх сарын цаг агаарын төлөвийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Э.Энхзаяагаас тодрууллаа.

- Ирэх сард тэнгэрийн байдал ямар байх вэ. Хур тунадас хэр их унах төлөв гарав?

-Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градус дулаан, Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бага хур тунадас орох урьдчилсан төлөв гар­сан. Төвийн нутгуудын хувьд Хөвсгөлийн ба­руун хэсэг болон Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган аймгийн ихэнх нутаг, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан. Хөвсгөлийн зүүн хэсэг Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсэгт ахиу, Өвөрхангай, Төв аймгийн өмнө талаар бага хур тунадас орох нь. Зүүн гурван аймгийн хувьд агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан. Дорнодын өмнөд тал, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах төлөв гарсан. Говийн аймгуудын тухайд агаарын температур Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан байна. Ирэх сарын 1-2-нд төвийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цастай, явган шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эх, гуравдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй болж, цасан болон шороон шуурга шуурах бололтой.

-Хүйтний эрч хэдийнээс чангарах вэ?

-Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эх болон сүүлчээр харьцангуй дулаан байна. Арваннэгдүгээр сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тө­лөвтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)