ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН СОНГУУЛИАР “АМЬСГАЛЖ”, САНДАЛ ШИРЭЭ “ХӨДӨЛГӨНӨ”

Баясгалант хэмээх луу жилээ угтаж, Цагаан сараа тэмдэглэн баярын сэтгэлээ буузаар “даруулсан” эрхэм түшээд өнөөдрөөс Төрийн ордондоо цуглана. Ирэх долоо хоногийн даваа гаригаас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан учир тэд амрах учиргүй яваа юм. Энэ нь бас гуравдугаар сарын 9-н хүртэл хуралдана гэсэн хугацаатай. Ээлжит бус чуулган зарлахад хүргэсэн хамгийн гол асуудал нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл. УИХын болоод орон нутгийн сонгуулийг зэрэг хийнэ, хийхгүй хэмээн маргалдаж буй АН, МАН-ынхан энэ долоо хоногт уг асуудлаар тохиролцоонд хүрэх учиртай. Ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, зөвшилцө нө гэсэн үг л дээ. Тэгж чадвал ээлжит бус чуулган сунжралгүй дуусаж чадах юм.

Сонгуулийн жил эхэлсэн. Нэр дэвшихээ мэдэгдсэн зарим улстөрч, эсвэл “шинэхэн ногоо”-нууд ил, далд сурталчилгаагаа цацаад байгаа. Тиймээс хоёр сонгуулийг зохион байгуулах “луужин” болох хуулийг нь хоорондоо зөрүүгүй болгох ёстой. УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс багагүй нь ээлжит бус чуулган ху ралдуулах санал гаргавал спикер түү нийг зарладаг. АН-ынхан ээлжит чуулган хаа магц ээлжит бусыг залгуула хыг хүссэн ч сонгуулийн ули рал эхэлчихсэн учир УИХ-ын дарга тойрогтоо ажиллахаар яараад тэр хүслийг нь ёсоор болгосонгүй. Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 5-наас зарлах захирамж гаргачихаад тэр өдөртөө Ховд руу ниссэн юм. АН-ынхан товыг наашлуулах гэж “заргалдаад” дийлээгүй. Юутай ч тэд асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд аймаг, нийслэлийн сонгуулийг л УИХ-ынхтай хамт зохион байгуулах буулт хийсэн.

Сум, баг, дүүрэг, хорооны сонгуулийг намар хийе гэсэн юм. МАН-ынхан хариу өгөөгүй байгаа. Тэд өнөөдөр Бүлгээ хуралдуулж, зөвшилцөх ажлын хэсэгт орсон гишүүддээ чиглэл өгөх биз ээ. Хоёр сонгуулийг зэрэг хийх үү, үгүй юү гэдгээ шийдэхээс гадна мөнгөн амлалт өгөхгүй байх гэх мэтээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан дэвшилт заалтаа Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд ч тусгаж, цэгцлэх ёстой. Ээл жит бус чуулган ийнхүү сонгуулиар “амьсгална”. Үүнээс өөр хэлэлцэх асуудал бас бий. АН-ынхан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьчихсан. Намрын чуулганы яг төгсгөлд өргөн барьсан уг асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх учиртай. Зэвсэгт хүчний техник, технологийг сайжруулах, боловсон хүчнээр хангах, тэднийг байнгын бэлэн байдалд байлгах санаагаа буруугаар илэрхийлж, “Долоо дугаар сарын 1 шиг явдал болоход зэвсэгт хүчин бэлэн байх ёстой” хэмээн хэлснээсээ болж залуу сайд огцрох дээрээ тулаад буй юм.

Томилогдоод 20 ч хоног бололгүйгээр том дуугарч, хууль бус халаа сэлгээ хийснийхээ хариуг тэрбээр ингэж авсан. Үүнийгээ харин “АН-ын Л.Болдын үед мэргэн буудагчдын тусгай рот байгуулах санаачилга гарсныг л би үргэлжлүүлж байгаа шүү дээ” хэмээн тайлбарласан билээ. Одоогоор ээлжит бус чуулганаар уг хоёр асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ сонгууль дөхсөн учир Тэтгэврийн зөрүүг арилгах, Эхэд урамшуулал олгох гэх мэт халамжийн шинж чанартай хуу лийн төслөө ээлжит бус чуулганаар зүтгүүлэх хүсэлтэй эрхэм ч цөөнгүй байна.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)