Ээж охин хоёр өндөгтэй хавчуургатай талх хууль бусаар борлуулжээ

Энэ сарын 20­нд хиам, өндөгтэй хавчуургатай талх ТҮЦ­-ээс худалдаж авсан 22 иргэн хордлогонд орсон талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн билээ. Хордсон иргэдээс хоёр нь сэхээнд орсон бөгөөд өчигдрийн байдлаар биеийн байдал тогтворжсон гэнэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Баянзүрх дүүргийн иргэн ээж охин хоёр дээрх төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, ТҮЦ­үүдээр тараасныг тогтоосон байна. Тиймээс ТҮЦ­-үүдээр тараасан нийт 157 бүтээгдэхүүнийг утсгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Зориулалтын бус байранд орц найрлага, хадгалалтын горим нь тодорхой бус, хаяг шошгогүй бүтээгдэхүүн бэлтгэж борлуулсан иргэн, аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг. Хуульд зааснаар 50 мянгаас 300 мянга хүртэлх төгрөгөөр торгох заалттай гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)