Эцэг эхчүүд ажилдаа бас нэг "АЖИЛ" авч явдаг болов

Солонгоо хүйтэн ажлын өрөөнд маань өдөржин зураг энэ тэрхэн зурж өнөөдрийг өнгөрөөв. Хамт ажилладаг эгчийн охин. Сэргэлэн хөөрхөн түүнийг Солонго гэдэг. 

Утаанаас болоод сунгагдсан сурагчдын амралт хэдий тэдний эрүүл мэндийн төлөө ч гэлээ эцэг эхчүүдийнх нь хувьд хүүхдээ харуулах хүнгүйн улмаас ажилдаа авч явдаг бас нэг ажил болов. Аав ээжийнхээ ажил дээр үдшийн 6 цагийг хүлээж суугаа олон Солонгоо байгаа.

10 жилийн багш нар харин хэнэггүй талдаа. Дүүгээсээ багш нь яагаад ийм удаан амарж байгааг тайлбарласан уу? гэхэд "Төр засаг багшийг нь амар гэнээ" гэж. Нэг тийм ханагүй хариулт. 

Одоо бодоход намайг ч сурагч байхад аар саар юм ярьж олон хоног амраах нэрэн доор уйдаадаг байж дээ. Ханиад томуу ихэслээ, цаг агаар хэтэрхий хүйтэн байна ч гэх шиг улгүй шалтгаанаар. Угаасаа л энэ хүйтэн өвөл чинь манай орны уур амьсгал, цаг агаарын онцлог шүү дээ. Хүүхдүүдийг сургууль уруугаа л явах гэж гадаа гардаг гэж төсөөлдөг юм уу хаашаа юм. Ер нь бол бид нарт  хүйтэнд дасахаас өөр сонголт байхгүй. Тэгээд учраа мэдэхгүй жоохон хүүхэд амарлаа л гэж баярлахаас аав, ээждээ л хэд хоногийн ачаа нэмэх нь тодорхой. 

Хар багаас л залхуурлыг заачихаж дээ...

Бид угийн амрах дуртай ард түмэн. Чингисийн төрсөн өдөр, Улс тунхагласны баяр, Шинэ жил, Цагаан сар, Мартын найман... Гэхдээ энэ жилээс Чингисийн төрсөн өдөр, Улс тунхагласны баяр хоёрыг нэгтгээд "Бахархлын баяр" гэгчтэй болоод 12 дугаар сарын 29-нд тэмдэглэж байхаар товлосон. 2 өдрийн амралтыг нэг болгочихсон гэсэн үг л дээ.

Ямар ч газрын ажилчид хурууны хээгээрээ цагаа бүртгүүлдэг болохоосоо өмнө эрт харих тэмүүлэлдээ хэтэрхий автдаг байсан байх аа. Бас ч гэж одоо бол тарах цагаа яг тулгаж гарах гээд 3 минут орчим цаг бүртгэлийн төхөөрөмжийн дэргэд 17:30-ыг отож зогсдог эгч шиг болсон. Хар багаас нь залхуурал, урт удаан амралтыг дадуулчихсан юм чинь аргагүй шд. Ажлаасаа бараг амь тэмцэж тардаг тэ хэдүүлээ? 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)